Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яам, Бавари мужийн захиргаа болон Оберфранкен Стифтунгийн дэмжлэгтэйгээр хоёр улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “2 day in Mongolia” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2024 оны 08 дугаар сарын 14-нд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнг Зэйгэнев болон Хөх Нар Монголын орчин үеийн урлагийн төв хамтран 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны хооронд гаргаж байна. Хамтарсан үзэсгэлэнд ХБНГУ-ын алдарт уран бүтээлч А.Р.Пенкийн бүтээлүүд Монголын дүрслэх урлагийн баялаг дүрслэлд нэмэлт болон үзэгчдийн хүртээл болно.
Тодруулбал, 2024 оны 06 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 07 хүртэл зохион байгуулагдсан “Арт Кэмд Бавария”, ХБНГУ-ын Мурсбах хотноо зохион байгуулагдсан “Орчин цагийн Нүүдэлчдийн жим” үзэсгэлэн болон Монгол Улсын Булган аймагт 2024 оны 07 дугаар сарын 29-өөс 08 дугаар сарын 11 хүртэл зохион байгуулагдсан “Нуур Арт Кэмп”-ийн үр дүнгээс гарсан сонирхолтой уран бүтээлүүдийг дэлгэж байгаа юм.
Мөн энэхүү үзэсгэлэнгээс баруунд ноёлох Франз Аккерманы нүүдэллэн бүтээх аргачлал, Надин Реннертийн бөө мөргөлийн эрчимд татагдсан аяс, мөнхүү эрчмийг биеэр дамжуулагч Дашдондогийн Бадам, тэнгринизмтэй холбогдох Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, монгол зургийн төлөөлөгч Болдын Номин болон Чингис хааны үеийн үед үлдээсэн өв соёлд дөрөөлсөн Ганболдын Гэрэлхүү нарын бүтээлтэй танилцах боломжтой. Үүнээс гадна эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөгч болох Эрдэнэбилэгийн Энхзаяа, Хайке Барановский нарын бүтээлийг үзэж, ертөнц хоорондын мессенжэр, Хөх Нарыг үүсгэн байгуулагч Ёндонжамцын Далх-Очирын бүтээлийг сонирхох боломжийг бүрдүүллээ.
(1).jpg)
Энэхүү үзэсгэлэнг “2 day in Mongolia” хэмээн нэрийдсэн нь алдарт В.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс сэдэвчилсэн бөгөөд оролцогч уран бүтээлчдийн сэтгэгдлийн илрэлийг харуулах зорилготой юм.
Уран бүтээлчид:
1. А.Р. Пенк
2. Батжаргалын Баатарзориг
3. Дашдондогийн Бадам
4. Ёндонжунайн Далх-Очир
5. Эрдэнэбилэгийн Энхзаяа
6. Франз Акерманн
7. Ганболдын Гэрэлхүү
8. Хайке Барановский
9. Карл Хайнз Жэрон
10. Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг
11. Батмөнхийн Мөнхцэцэг
12. Надин Рэннерт
13. Болдын Номин
14. Симон Коэрнер
15. Ёндонжамцын Төгөлдөр
| “2 DAY IN MONGOLIA ҮЗЭСГЭЛЭН” ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |