• Өнөөдөр 2025-04-23

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлав

2024-08-16,   282

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг албан ёсоор уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлалаа.
 
Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, хилийн Гашуунсухайт боомтын орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэгдлээ.
 
Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188