• Өнөөдөр 2025-04-23

ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Хятад Улсаас шилжүүлэн авчирлаа

2024-08-15,   405

         Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Улаан булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн М-г Хятад Улсаас шилжүүлэн авчирчээ.
 
    Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сарын 8-ны өдөр саатуулан баривчилсан. Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг өчигдөр  ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран зохион байгуулсан байна.

ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Хятад Улсаас шилжүүлэн авчирлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-15 16:09:14
    S: ANUSDI XUCHINDUULI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188