• Өнөөдөр 2024-09-11

Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд авна

2024 оны Монгол хэл, бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт эхэлж, 11:40 цагт дуусна.
Шалгуулагчид өөрийн суудлын хуваарийн дагуу шалгалтын байранд дээр заасан цагаас нэг цагийн өмнө очсон байх, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оролцуулахгүй.
Шалгуулагчид та бүхэн суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" -аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч "Бүртгэлийн хуудас", "Суудлын хуваарь"-аа хэвлэж авна уу.
 
Шалгалтад ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Тодруулбал:
 
- Бүртгэлийн хуудас
 
- Суудлын хуваарь
 
- Иргэний үнэмлэх түүнтэй дүйцэхүйц баримт, бичиг
 
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
 
- Шалгалтын материалтай ажиллах үзгэн болон тосон бал авч ирэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. 

Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188