• Өнөөдөр 2025-07-21

Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулилт Хөвсгөл нуурт боллоо

2024-08-12,   226

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Нисдэг тэргээр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.
 
Сургалт, дадлагыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдан явуулж, ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгүүдээр тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагчид нислэг үйлдсэн юм.
 
Энэ удаагийн дадлага сургууль нь “Хөвсгөл нуур”-т зохион байгуулагдсан гэдгээрээ анхны тохиолдол бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаар боллоо 

Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулилт Хөвсгөл нуурт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188