• Өнөөдөр 2025-07-21

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна

2024-08-12,   238

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 12, 13-нд нутгийн баруун хагаст, 14, 15-нд зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Иймд:
 
- Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
 
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
 
- Баталгаат зам, гүүрээр зорчих,
 
- Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
 
- Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
 
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188