• Өнөөдөр 2025-05-26

Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзав

2024-08-07,   281

Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзан, хөтөлбөртэй нь танилцлаа.
 
Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна. Мөн Чимээтэй номын сан, “Magic box” зэрэг хэд хэдэн ажлыг амжилттай үргэлжлүүлж байгаа тул цар хүрээгээ улам тэлэхэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа төслийн багийнхан уламжилсан юм.
 
Боловсролын сайдын зүгээс хөтөлбөрийн хүрээнд монгол ёс заншил, уламжлалаа сурталчлах, хүүхдээс гадна гэр бүлд чиглэхэд анхаарах хэрэгтэйг онцолж, төсөлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв 

Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188