• Өнөөдөр 2025-05-26

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 29 гомдол, мэдээллийг хянан шалгасан

2024-08-06,   255

          Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 350 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 263 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 87 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
 
  Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 29 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас найман гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
 
           Хяналт шалгалтаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 29 гомдол, мэдээллийг хянан шалгасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188