• Өнөөдөр 2025-05-26

Аянгад цохиулсны улмаас хоёр хүн амиа алдлаа

2024-08-06,   317

           Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Өндөр хөхийн-Уулын ар бэл гэх газар гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг өчигдөр Мянгат сумын Эрүүл мэндийн төвийн эмч хүлээн авсан байна.
 
       Эмчийг очиход, 17 настай Ц, 17 настай Г нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн 25 настай Б-гийн биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Аянгад цохиулсны улмаас хоёр хүн амиа алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188