• Өнөөдөр 2025-05-26

ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

2024-08-06,   253

  Аргын тооллын: 2024-08-06, мягмар гараг
 
  Наран ургах шингэх: 05:36-20:21
 
  Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
 
   Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр
 
    Билгийн тооллын 2, Ангараг гараг, намрын тэргүүн хар бич сарын 8 цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, арвидахын барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, их морь одтой, хар бар өдөр.
 
-Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. 
 
-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 
 
-Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188