• Өнөөдөр 2025-05-26

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав

2024-08-05,   201

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 943 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 927 хэрэг шалгагдаж байна 

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188