ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр цагдан хоригдож байгаад П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж амиа алдсан иргэнд холбогдох асуудлаар ХЭҮК-ын дарга, гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “ХЭҮК-ийн зүгээс 21 настай залуу хоригдож байхдаа амиа алдсан харамсалтай мэдээлэл гарсан даруйд холбогдох газруудад шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Тодруулбал, 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагааг хийж, хяналтын камерыг шалгасан. Талийгаач дөрөвдүгээр сараас цагдан хоригдож байсан. Харин долдугаар сарын 11-ний өдөр түүний хэвлийгээр өвдөж байна гэх шалтгаанаар хорих ангийн эмнэлэгт шилжсэн байна. Мөн долдугаар сарын 22-нд бие засаж байхдаа уналт таталт өгч байсан бичлэг камерын бичлэгт үлдсэн байна. Мөн түүнд албаныхан анхан шатны тусламж үзүүлж байгаа бичлэг бий. 18:30 цагийн үед талийгаачийг Гуравдугаар эмнэлэгт хүргэж, 23:30 цаг хүртэл эмчилгээ хийлгэж байгаад амиа алдсан байна. Эргэлт, уулзалт, эмчилгээ хийсэн бүртгэл зэрэг нарийн мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Эмчилгээ хийж байсан Гуравдугаар эмнэлэгийн холбогдох хүмүүст шалгалт хийнэ. Сүүлийн үед цагдаагийн байгууллагынханд шалгагдаж байхдаа амиа алдсан гэх хэрэг гарах болсон. ХЭҮК-ийн зүгээс дээрх хэргийг байж болохгүй зүйл гэж үзэж байгаа. Алба хаагчид талийгаачид 50 минут гав хэрэглэсэн гэх тайлбар өгсөн. Үүнийг эмнэлэгийн байгууллаас нэмэлтээр баталгаажуулах ёстой. Тухайн эргэн өөрийнхөө аминд хүрч болзошгүй байсан учир гав зүүсэн гэх тайлбар өгсөн. Эмнэлэгийн тусламж авч байгаа үед эрүүл мэндийн байгууллага тусламжийнхаа хүрээнд тухайн иргэний хөдөлгөөнийг хязгаарлахыг тулд гав бус мэргэжлийн багаж хэрэглэх ёстой байсан” гэв.
| ХЭҮК: 461 ДҮГЭЭР АНГИД ХОРИГДОЖ БАЙГААД АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН ХЭРЭГТ ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |