Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар давж заалдана гэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд, албажсанаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Тэр хүртэл Н.Өнөрцэцэг 461-р ангид хоригдож байгаа. Өнөөдөр түүний аав, ээж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандах хүсэлтээ уламжилж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр түүний дүү “Н.Өнөрцэцэгт төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголын үеэр манай сайтын сэтгүүлчид тухайн бичгийг өгсөн байдаг. Тухайн бичгийг манай сэтгүүлч шүүгээндээ хийчихсэн байсныг маркетингийн менежер Өнөрөө эгчийг хоригдохын орой гэрээ, бичиг баримтуудаа машиндаа хийчихсэн байсан. Харин хоёр долоо хоногийн дараа менежерт “Машины чинь цонх хагарчихлаа” гэх дуудлага ирсэн байгаа юм. Менежерийг машин дээрээ очтол гурван цагдаа ирчихсэн байсан гэдэг. Тэгээд машинд нь нэгжлэг хийж, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж авсан байгаа юм. Маргааш нь н.Амарбаясгалан гэх цагдаа манай менежерийг кофе ууя гэж дуудаад бичиг баримт олдсон гэх байдлаар гарын үсэг зуруулаад авчихсан байсан. Б.Бат-Эрдэнэ дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Харин дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Зариг.мн сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбож Өнөрөөг төрийн нууц хадгалсан гэж үзээд байгаа. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Тэр материал сайд байсан Б.Бат-Эрдэнээр дамжиж ирсэн гэдэг. Иймэрхүү байдлаар дүүг минь хэлмэгдүүлчихлээ" гэв.
| Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ДҮҮ: БОАЖ-ЫН САЙД АСАН Б.БАТ-ЭРДЭНЭ НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ҮЕЭР МАНАЙ СЭТГҮҮЛЧИД ТӨРИЙН НУУЦ ГЭГДЭХ МАТЕРИАЛЫГ ӨГСӨН. ХАРИН ТҮҮНИЙГ ШАЛГААГҮЙ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |