Дэлхийн улс орнуудад хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээлийн нэг нь замын хөдөлгөөний ачаалал байдаг. Ихэнх улс орны иргэд түгжрэлийг бууруулахын тулд мотоцикль болон бусад жижиг, хоёр дугуйт тээврийн хэрэгслийг ашиглах нь түгээмэл байдаг. Үүний нэг жишээ нь мотоциклийг түгээмэл хэрэглэдэг Африк тивийн зах зээлд Энэтхэгийн бүтээгдэхүүний худалдаа сүүлийн жилүүдэд эрчимжих болсон ажээ. Худалдаа эрчимжих нь тоон чанарыг харуулдаг тул зах зээлийн тасралтгүй үргэлжлэх чанарыг хангахын тулд Энэтхэгийн компаниуд хэд хэдэн стратегийг боловсруулсан нь ийнхүү амжилтад хүрэх шалтгаан болсон гэж зах зээлийн шинжээчид онцолжээ.

Африкт Бода Бода хэмээн нэрлэдэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн зах зээлийн дийлэнх хувийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ зах зээлийг TVS, Bajaj зэрэг Энэтхэгийн брэндүүд эзэлж эхэлжээ. 2020 оноос өмнө Африкт мотоциклийн зах зээлд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бараг 200 хувьд хүрч байсан бол одоо энэ үзүүлэлт 40 хувь болтлоо буурчээ. Энэ нь Энэтхэгийн компаниудын бүтээгдэхүүний удаан эдэлгээ, найдвартай байдлаараа Африкийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах болсонтой холбоотой ажээ. Өдгөө Энэтхэгийн Bajaj Auto компани дангаараа Африкийн зах зээлийн 40%-ийг эзэмшдэг бөгөөд сүүлийн 2 жилд 2.5 сая гаруй мотоцикль борлуулсан байна.
Энэтхэг Африкийн харилцаа улам бэхжиж байгаагийн нэг илрэл нь мотоциклийн зах зээлийн харилцаагаар жишээ татаж болох юм гэж олон улсын судлаачид үздэг. Бүтээгдэхүүнд суурилсан харилцааны стратеги нь амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой бөгөөд Энэтхэгийн компаниудын амжилтын түлхүүр нь бүтээгдэхүүнээ зөвхөн худалдаад орхих биш мэдээлэл түгээх, арга зүйд сургах зэрэгтэй нь холбоотой ажээ. Тухайлбал, Энэтхэг улсад үйлдвэрлэдэг тээврийн хэрэгсэл нь Хятад загваруудаас илүү найдвартай, удаан эдэлгээтэй байдаг бөгөөд Энэтхэгийн компаниуд Африкийн хэрэглэгчдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Африкийн зам бартаа ихтэй байдаг учраас ийм нөхцлийг тэсвэрлэх чадвартай мотоцикльтой байх нь чухал. Энэтхэг загваруудын бат бөх байдал нь тэдний найдвартай байдлыг хангадаг учир борлуулалтын гол шалтгаан болж өгчээ. Энэтхэгийн зарим брэнд бүтээгдэхүүнээ Африкийн орон нутгийн зах зээлд илүү тохиромжтойгоор өөрчилжээ. Тэд шөнийн цагаар явахад зориулсан нэмэлт гэрэл эсвэл замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт өгөх дохио зэрэг функцуудыг нэмсэн нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн ажээ. Нийгэм, эдийн засгийн онцлогт нь тохируулан үнээ тогтоосон нь Хятад брэндийн зах зээлийг аажмаар эзлэх боломж олгожээ. Аль нэг компани өөрийн бүтээгдэхүүнээ харь улсын зах зээлд гаргаж амжилт олохын нэг үндэс нь хэрэглэгчидтэйгээ ойр харилцаж, тэдний хэрэгцээг хангах мэдээлэл түгээх явдал байдаг. Энэтхэгийн компаниуд үйлчлүүлэгчид болон дилерүүдтэй хятадуудын тохирч чадахгүй харилцааг бий болгож чаддаг, илүү ойр харилцдагтай холбоотой гэж зах зээлийн судлаачид үзжээ. Өөрөөр хэлбэл, Bajaj компанийн үйлдвэрлэсэн мотоциклийн техникийн талаар орон нутгийн механикчдыг сургахын тулд тусгай хөтөлбөр боловсруулжээ. Түүнчлэн худалдан авагчдад эдгээр тээврийн хэрэгсэл нь хятад бүтээгдэхүүнээс юугаараа давуу болохыг ойлгуулахын тулд хэрэглэгчдэд зориулан сургалтын хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлсэн аж. Энэтхэгийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгч томоохон компаниуд Африкт бүтээгдэхүүнийхээ сэлбэг, засвар үйлчилгээ үзүүлэх дистрибьютерийн сүлжээг байгуулжээ. Эх орондоо угсарч, бэлэн болсон загваруудаа Африкт борлуулдаг Хятадын брэндүүдээс ялгаатай нь Энэтхэгийн брэндүүд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахын тулд орон нутгийн иргэдийн боломжийг ашиглаж, ажлын байртай болгож байгаа нь бас нэгэн давуу тал болжээ. Bajaj компани 10 гаруй сэлбэг борлуулагч, арав гаруй орон нутгийн дистрибьютер байгуулан ажиллаж тодорхой ажлын байруудыг бий болгосон байна. Bajaj компанитай адил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч Энэтхэгийн ТВС компани ч Африкт ижил төстэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Ялангуяа Африкийн хөдөө орон нутаг, хот суурин газрын зах зээл рүү, Хятадын брэндүүд тархаж амжаагүй зах зээлийг эзлэхийг зорьж байна. Нийтдээ Bajaj болон TVS нь Африкийн хоёр дугуйтны зах зээлийн 50 гаруй хувийг эзэмшдэг. Цаашид ч зах зээлээ тэлэх боломж байгаа гэж хоёр компани үзэж байгаа юм. Компаниуд Африкийн бүс нутгийг олон жижиг зах зээлд хуваасан бөгөөд ингэснээр хоёр компани хоёулаа түгээлтийн сувгаа улам бэхжүүлж, бүтцийн өсөлтийг бий болгохыг зорьж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын мотоциклийн борлуулалт ихээхэн өссөн үзүүлэлттэй байна. Энэтхэгийн мотоциклийн Royal Enfield Монголын зах зээлийн тодорхой хувийг эзэмшиж байгаа тул энэ төрлийн Энэтхэгийн компаниуд Монголын мотоциклийн зах зээлд орж ирэх нь хэрэглэгчдийн янз бүрийн сегментүүдэд ашигтай байж болох юм. Монголын газар нутаг Энэтхэгийн газар нутгийн онцлогтой дөхүү, нүүдэлчид, малчид янз бүрийн ачааг үүрч, бартаатай газраар хол зам туулах шаардлагатай байдаг. Энэтхэгийн мотоцикль түлшний хэмнэлттэй, зардал багатай учраас Монголчуудын энэ хэрэгцээг хангахад илүү тохиромжтой байж болох юм. Энэтхэгийн мотоцикль нь барууны болон хятадынхаас илүү бат бөх, удаан эдэлгээтэй, хямд өртөгтэй тул Монголын хэрэглэгчдэд ээлтэй байдлаараа хэрэглээнд нийцэх нь дамжиггүй юм.
| Энэтхэгийн мотоцикл үйлдвэрлэгч компаниуд хэрхэн Хятадын брэндүүдийг гүйцэж, Африкт алдартай болсон бэ |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |