• Өнөөдөр 2025-05-29

УНААЧ А.БАДАР-УУГАН: Морь маань барианд орж ирэх мөчид хамгийн их догдолсон

2024-07-12,   212

                Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүлсэн билээ. Бид унаж хурдлуулсан А.Бадар-Уугантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр есөн настай бөгөөд гурав дахь жилдээ морь унаж байгаа гэнэ.

 
   -Анхныхаа түрүүгээ авч байгаа гэсэн. Улсын наадамд хэд дэх удаагаа орж байна вэ?
 
-Тийм ээ, анх удаа түрүүллээ. Улсын наадамд хоёр жил морь унасан.
 
  -Өнгөрсөн жил морь нь хэдээр давхисан бэ?
 
         -Өнгөрсөн жил шүдлэн 12-т, их морь 30 гаруйд, соёолон маань харин доголсон.
 
-Ямар, ямар насны морь унадаг вэ?
 
-Энэ жил хоёр насны морь унаж байгаа. Энэ жилийн баяр наадамд хязаалан маань мөн хоёрт орсон.
 
-Сургуульд явдаг уу, хаана сурдаг вэ?
 
-Говь-Алтай аймгийн төвийн сургуульд сурдаг. 
 
-Морь унахад аав, ээж нь юу гэж захидаг вэ?
 
-“Мориноосооо унаж бэртэж гэмтэв, сайн яваарай” гэдэг.
 
-Хурдан морь унахад юуг анхаарах ёстой байдаг вэ?
 
      -Амаа сайн дарж явах л хамгийн чухал байдаг.
 
-Унаж хурдалсан хүлэг нь барианд орох мөчид ямар санагдсан бэ?
 
           -Хамгийн их догдолсон. Гэхдээ догдлохоос гадна салхи өөдөөс салхилаад малгай унах гээд байсан.
 
  -За баярлалаа, амжилт хүсье.
 
-Баярлалаа.
 

УНААЧ А.БАДАР-УУГАН: Морь маань барианд орж ирэх мөчид хамгийн их догдолсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188