• Өнөөдөр 2025-05-29

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАН БУЛАГ СУМЫН УЯАЧ С.ГАЛ-ЭРДЭНИЙН ХОНГОР АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

2024-07-11,   536

         Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн хонгор азарга түрүүллээ.

       Харин Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга аман хүзүүдсэн бол Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ч.Батжаргалын зээрэн зээрд азарга дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга таваар хурдаллаа.


БУЛГАН АЙМГИЙН ГУРВАН БУЛАГ СУМЫН УЯАЧ С.ГАЛ-ЭРДЭНИЙН ХОНГОР АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188