• Өнөөдөр 2025-05-29

Баяр наадмын үеэр өгөх санамж, зөвөлгөө

2024-07-11,   192

Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан хот, хөдөө зорчиж буй наадамчдадаа зөвлөе

  • Шумуул, хачигаас сэргийлж битүү захтай, тод өнгийн хувцас өмсөх.
  • Цаг тутамд биед хачиг байгаа эсэхийг шалгах.
  • Шумуулаас хамгаалах цацлага болон тор хэрэглэх.
  • Хоол хүнсний он, сар болон бүрэн бүтэн байдлыг шалгах.
  • Гадаа ил задгай худалдагдаг хоол хүнс төрөл бүрийн бичил биетээр хүрээлэгдсэн байдаг тул авахгүй байх.
  • Шууд идэх жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.
  • Савласан шингэн уух зүйлийг ам дамжуулан хэрэглэхгүй байх. 
  • Цаг агаарын мэдээ урьдчилан харж хувцас болон хамгаалалтын хэрэгсэл авах
  • Хүүхдийг гол, усны ирмэгээс 10 метрийн зайд байлгах.
  • Цахилгаан шон, үерийн далан, уулын бэл дагуу байрлахгүй байх. 
  • Холын замд анхааралтай зорчиж автомашины бүрэн бүтэн байдлыг хангах.
  • Суудлын бүсээ зүүх, хүүхдийг зориулалтын суудал дээр суулгах, урд суудалд бага насны хүүхдийг суулгахгүй байх.
  • Орон нутгийн замд 80км/ц-аас хэтрэхгүй байх.
  • Наранд цохиулахаас сэргийлэх.
  • Нарны малгай, хаалт хэрэглэх, удаан хугацаагаар наранд зогсохгүй байх.   
  • Хүүхдийг аюулд өртөхөөс сэргийлж аюулгүйн бугуйвч зүүлгэснээр хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллийн дагуу хүүхдийг асран хамгаалагч, эцэг, эхэд хүлээлгэн өгнө. 

 


Баяр наадмын үеэр өгөх санамж, зөвөлгөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188