• Өнөөдөр 2025-05-28

Хамтарсан Засгийн газарт МАН-аас 12, АН-аас найм, ХҮН намаас хоёр сайд ажиллана

2024-07-10,   261

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, хамтарсан Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцууллаа. Энэ удаагийн Засгийн газарт Ерөнхий сайд 16 яам, 22 сайдтай ажиллах бөгөөд МАН 12, АН найм, ХҮН нам хоёр сайдын суудалтай байх аж.

 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдсон сайд нар

  • Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  • Шадар сайд Т.Доржханд
  • Шадар сайд С.Амарсайхан
  • ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн үндэсний хорооны дарга  Р.Эрдэнэбүрэн
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
  • Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  • Боловсролын сайд П.Наранбаяр
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  • Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин
  • Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан
  • Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайд Л.Энх-Амгалан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

 


Хамтарсан Засгийн газарт МАН-аас 12, АН-аас найм, ХҮН намаас хоёр сайд ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188