Түүнийг монголын түүх, өв соёлыг судалж шинжлэх, ном зохиол туурвих, соёлын өвийн томоохон бүтээн байгуулалтыг амжилттай удирдсан гавьяа, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг олгосон байна.
Академич С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан сумд Сампилдондовын гэрт мэндэлсэн. Нас 47. Ам бүл 5. 1999 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2004 онд ОХУ-ын Москва хотод Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр ажлын гараагаа ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, МУИС-д багш, Нийгмийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол Судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, Чингис хаан Үндэсний музейн захирал зэрэг соёл, шинжлэх ухааны байгууллагад судлаач болон удирдах ажлыг тасралтгүй 25 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Их Британи, Умард Ирландын вант улсын Кембрижийн Их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэсний Их сургууль, Японы Токиогийн Их сургууль, БНУУ-ын Шинжлэх Ухааны Академийн Угсаатны судлалын хүрээлэн, Японы Осакагийн Үндэсний Угсаатны музей зэрэгт зочин профессороор тус тус ажиллаж монголын түүхийн судалгааг өргөжүүлж сурталчлах, эх сурвалжид түшиглэсэн онол, арга зүйн өндөр түвшинд хэд хэдэн нэгэн сэдэвт болон хамтын бүтээл туурвисан. Мөн түүхийн урд өмнө байгаагүй баримт, эх материалыг эрж хайх, нээж илрүүлэх, хэвлэн нийтлэх ажлыг цуцалтгүй хийж ирсэн эрдэмтэн юм. Тухайлбал, гадаад орнуудад байсан монголын түүх, соёлын хосгүй өвийн 20 боть гаргахаар төлөвлөж 2024 оны байдлаар 11 боть, Монгол орон Монголчууд гэрэл зургийн түүхэн цуглуулга 10 ботийг эх орондоо хэвлэн нийтэлж олны хүртээл болгов. Түүнчлэн С.Чулууны Монголын түүхийн шинжлэх ухаанд оруулсан далайцтай бүтээл бол XVII зууны монголчуудын эх сурвалж “Шар тууж”-ыг олж, судалгааны эргэлтэд оруулсан нь олон улсын түвшинд “Чулууны” хэмээн нэрлэгдэж байна.
Мөн Академич С.Чулуун монгол нутгаас түүхийн шинэ сурвалж, эх бичгийг хайхад багагүй хүч хөдөлмөр зарцуулж, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулж чадсан. Тэдгээрийн дотроос монголын төдийгүй дэлхий нийтэд түгэн, эрдэмтдийн сонирхол маш ихээр татаж буй дурсгал болох Өндөр гэгээн Занабазарын байгуулсан “Номын их хүрээ буюу Сарьдаг хийд”-ийг Хэнтийн нурууны гүн тайгаас олж, илрүүлэн, бүтэн 7 жилийн хугацаанд малтлага, судалгааг эрчимтэй явуулж, XVII дугаар зууны Монгол дахь бурхан шашны хөгжлийг бүрэн таньж мэдэхэд дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж чадав. Тэндээс олдсон 3000 гаруй бурхан өдгөө Чингис Хаан Үндэсний музейн гол үзмэрийн нэг болж гадаад, дотоодын жуулчдыг нүд хужирлаж, бахархал, хүндэтгэл төрүүлж байгаа төдийгүй С. Чулууны зөвхөн энэ бүтээл нь төрийн соёрхолд нэр дэвших бүтээл гэж гадаад, дотоодын судлаачид үздэг.
Академич С.Чулуун нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музейг гардан удирдаж, зохион байгуулж, олон улсын хэмжээнд монголын түүх соёлыг суртчилж, соёл, түүхийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, үндэсний хэмжээний болон олон улсын төвшиний олон судалгааны ажлыг удирдан зохион байгуулж, монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд академич С.Чулууны монголын түүхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг хураангуйлж авч үзвэл нэгэн сэдэвт зохиол 14, нэгэн сэдэвт болон хамтарсан бүтээл (гадаад улсад) 4, орчуулсан, хөрвүүлсэн ном, өгүүлэл 3, хамтын бүтээл 18, толь, лавлах, сурах бичиг, кино, ном зүй 12, эрдэм шинжилгээний төсөл, грант 28, эрдэм шинжилгээний өгүүлэл 88, эрдэм шинжилгээний хурлын илтгэл 46, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл (гадаад улсад) 34, эрхэлсэн, эмхэтгэсэн ном бүтээл 79, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил 3, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл, нийтлэл 21 нийт 350 бүтээл байгаа бол хэрэгжүүлсэн олон улсын төсөл, хөтөлбөр 28, удирдаж хамгаалуулсан магистр, доктор 11 гэсэн бодит дүн мэдээ гарсан. Мөн академич С.Чулууны бүтээл ОХУ, Англи, БНСУ, БНХАУ, Япон, Унгар, Турк, Нидерланд, АНУ-д хэвлэгдсэн байна.
Академич С.Чулуун 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан хугацаандаа 24 жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яамны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон арван жил орхигдсон соёлын томоохон бүтээн байгуулалтын үзэл баримтлал боловсруулах, зураг төсөв гаргаж, улсын төсөвт суулгах, стратегийн бодлогын баримт бичигт тусгах, шинэ тутам яамыг орон байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангах чиглэлд идэвх чармайлт гарган ажилласан.
Тэрбээр 2021 оны 03 дугаар сард Соёлын сайдын тушаалаар Чингис хаан Үндэсний музейн захирлаар томилогдож, өнгөрсөн 3 жилийн хугацаанд уг музейн үзэл баримтлал боловсруулахаас эхлээд бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Соёлын яамны өмнө бүрэн хариуцаж, богино хугацаанд дэлхийн музейн стандартад бүрэн нийцэхүйц соёлын бүтээн байгуулалтыг хийж, хамт олноо чадварлаг удирдаж, үр бүтээлтэй ажилласан.
| Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуунд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртлээ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |