• Өнөөдөр 2025-05-28

ОБЕГ: Агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах II шатны төслийн эхний уулзалт боллоо

2024-07-07,   188

                Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах төсөл”-ийн хоёрдугаар шат 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэж, нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэхээр соёрхон баталсан. 
 
      Хоёрдугаар шатны чадавхжуулах төсөл нь агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нислэгт тэнцэх чадварын менежмент, ложистикийн үйл явцыг тасралтгүй явуулах чадамжтай болгох, бие даан нислэг үйлдэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Сабена Техникс Хэликоптерс” групптэй 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулан хэрэгжүүлээд байна. Тус төслийн гүйцэтгэгч тал болох Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена Техникс Хэликоптерс”группын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж төслийг хэрэгжүүлэх анхны уулзалтыг зохион байгууллаа.
 
       Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй алба хаагчид, Францын талаас “Сабена техникс хеликоптерс” группын төслийн удирдагч Гиюүм Гаутие тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Парис хотоос тус группын ерөнхий захирал Жонатон Коссон цахимаар оролцсон юм.

ОБЕГ: Агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах II шатны төслийн эхний уулзалт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188