• Өнөөдөр 2025-05-28

XIV далай ламын мэндэлсэн өдөр өчигдөр тохиолоо

2024-07-07,   219

        XIV далай ламын мэндэлсэн өдөр өчигдөр тохиолоо. Үүнтэй холбогдуулан Далай багшийн сургаалаас хүргэж байна.

1.Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
3.  Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчмыг байнга мөрд.
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдог.
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6.  Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай.
7.  Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8.  Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9.  Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт байдгийг сана.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн бодохын цагт хоёр удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур суурь юм.
12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн хайрыг олох арга зам юм.
13.  Газар дэлхийтэй эелдэг харьц.
14. Жилд нэг удаа урьд нь очиж байгаагүй газраа оч.
15.  Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
16. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.
17.Шинэ дэлхийг авч явах шинэ хүмүүс ирсэн. Тэдэнд боломж олгох нь бидний хувьд үүрэг байх ёстой.

 


XIV далай ламын мэндэлсэн өдөр өчигдөр тохиолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188