• Өнөөдөр 2025-05-28

ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

2024-07-06,   184

                     2024 оны долдугаар сарын 6-ны бямба гараг 
 
Наран ургах шингэх: 05:00-20:54
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас ахар болно.
 
Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр
 
       Билгийн тооллын нэг, Санчир гараг, зуны адаг цагаагчин хонь сарын гурван хөх мэнгэтэй, огторгуй суудалтай, үл тохирохын барилдлагатай, өглөгч охин одтой, цагаагчин хонь өдөр. Бага халуун эхлэх улирал 22:54 цагт эхэлнэ.
 
-Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40 ), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188