• Өнөөдөр 2025-07-23

Ногоон автобусны хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024-07-05,   214

        Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилсэн.
 
             Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2024 оны долдугаар сарын 4, 05-ны өдрүүдэд хянан хэлэлцээд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт товлон зарлаж шийдвэрлэв.
 
      Түүнчлэн яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч А.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Ногоон автобусны хэргийг шүүхэд шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188