“Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болох олон жилийн яриа бодит ажил хэрэг болж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бие Нийслэлийн Засаг даргын хувиар Улаанбаатарын метро төслийн зөвлөхөөр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компани удирдах “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд түншлэлтэй метрог 75 сарын хугацаанд барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 20-иод жилийн өмнө эхэлсэн метроны төслийн бичиг баримтыг зургаан сарын дотор шинээр эмхэтгэн боловсруулж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн олон улсын компаниудтай хийх гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгаж байгаа төслийн багт талархал илэрхийлье. Метроны төслийг Улаанбаатар хот 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Миний бие үүнийгээ өмнө нь ч хэлсэн. Төслийн хувьд 2024 оныг дуустал бэлтгэл ажил нь явагдаад, 2025, 2026 онд үндсэн ажилдаа орно. Тиймээс нийслэлчүүд Та бүхнийг хэдхэн жилийн дараа биднийг хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй гэж хүсье. Толгойтоос Амгалан хүрэх 17.7 км үргэлжлэх, нийт 14 буудалтай энэхүү чиглэл нь Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам байх болно. Цаашид Засгийн газар, хотын Захиргаанаас баримталж буй төлөвлөлттэй уялдуулан дагуул хотууд болон дэд төвүүдтэй уялдуулан хөгжүүлнэ” гэлээ.

Зөвлөх үйлчилгээний гэрээний хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын түншлэлийн зүгээс “Улаанбаатар метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулаад байгаа. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой аж. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 буюу Монгол Улсад хоёр, БНСУ-д хоёр, нийт дөрвөн жил суралцуулан, БНСУ-д нэг жил дадлагажуулах хөтөлбөрөөр дамжуулан метроны мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн БНСУ-ын түншлэл Улаанбаатар хотын метроны төслийг боловсруулахаас гадна автобусны чиглэлийг оновчтой болгох төлөвлөгөө, метроны буудлуудыг даган бий болох газар доорх худалдааны төвүүдийг барьж байгуулах юм.
| Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |