Зарим нэр бүхий иргэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа, алдагдсан, зөвхөн хятад иргэдэд давуу эрх олгосон гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээлээ.
Тус компани нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зөвхөн биржээр арилжаалж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсийг тээвэрлэхдээ уул уурхайн биржийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний аргаар нүүрс тээврийн тендерийг зохион байгуулж байна. Ингэснээр тээвэр зохион байгуулалтыг нээлттэй ил тод болгож, тээврийн компаниудын ижил тэгш оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн. 2023 онд шаардлага хангасан 185 ААН-тэй ерөнхий гэрээ байгуулсан. 2024 онд шаардлага хангасан 130 аж ахуйн нэгжтэй ерөнхий гэрээ байгуулан ажиллаж байна. Нийт ерөнхий гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдийн 36 буюу 27 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 250 удаагийн 2 дах шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 579 тэрбум төгрөгийн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд тээвэрлэлтийг ямар өртгөөр хэн тээвэрлэсэн зэрэг бүхий л мэдээллийг компанийн цахим хуудсанд ил тод байршуулан ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлт, экспорт, С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг компанийн www.ett.mn цахим хуудсанд бодит цагийн горимоор нээлттэй, ил тод байршуулан ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.
Мөн онцгой дэглэм тогтоохоос өмнө нүүрсийг ам нөхцөлөөр худалдах нийт 178 гэрээ, тухайлбал үндсэн 4 оффтэйк гэрээний 38 дэд гэрээ, бусад 140 гэрээ тус тус хэрэгжиж байсан. Онцгой дэглэм тогтоосноор Богдхан төмөр замын оффтейк гэрээг зогсоож, ТТ-ГС чиглэлийн төмөр замын санхүүжилтийн оффтейк гэрээний хүрээнд байгуулагдсан 37 дэд гэрээг дуусгавар болгож, оффтейк гэрээний тоог 3 болгон бууруулсан. Цаашид оффтэйк болон ам нөхцөлөөр гэрээ байгуулахгүй, шинээр байгуулаагүй бөгөөд бүхий л арилжаа биржээр ил тод, нээлттэй явагдаж байна.
2024 оны 05 сарын 14 өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 33 хувиар өссөн байна.
| “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |