• Өнөөдөр 2025-05-26

"Чингис хаан" нисэх онгоцны буудал руу маргаашнаас автобус үйлчилнэ

2024-07-03,   468

                   “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашнаас явж эхэлнэ. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс нийтийн тээврийн Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 10:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ.
 
                  Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

"Чингис хаан" нисэх онгоцны буудал руу маргаашнаас автобус үйлчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 17:55:35
    Zochin: Kartaaraa yvj boloh yumuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 17:36:21
    L Dina : Тахси Хувийн тэрэг үнэтэй юм билээ. Унаа ч олддоггүй хэцүү хол газар байсан үнэ хөлс нь ч гайгүй юм бна БАЯРЛАЛАА. ОНГОЦ НИСЭХ БУУХ БОЛГОНД ЯВДАГ БОЛ САЙХАН Л БНА
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188