• Өнөөдөр 2025-05-28

Хурдан морины унаач хүүхдийг долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэхгүй

2024-07-03,   297

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.
 
Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. 
 
Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
 
- Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
 
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
 
- Уралдаанч хүүхдийн карт
 
- Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
 
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
 
- Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
 
- Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй
 
- 2024 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй 

Хурдан морины унаач хүүхдийг долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188