• Өнөөдөр 2025-05-27

Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

2024-07-02,   164

НҮБ-ын гурван системийн байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран зудад өртсөн орон нутгийн иргэдэд “НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан”-аас 1.55 сая ам долларын дэмжлэг үзүүлэхээр болсон.
 
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан баг төв, өмнөд, зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна. Ажлын хэсэг зудад хамгийн их өртсөн Архангай, Төв, Завхан, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг есөн аймгийн 72 сумын нийт 2000 малчин эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгөх юм.
 
Ариун цэврийн багцыг сургуулийн дотуур байранд амьдардаг 2000 эмэгтэй сурагчид олгоод байна.
 
Гамшиг, онцгой байдлын үед эмэгтэйчүүд, охидын боловсрол хязгаарлагдаж, санхүүгийн хямралд ордог учраас хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа юм

Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188