• Өнөөдөр 2025-11-09

Уяанаасаа алдуурсан нохой бага насны хоёр хүүхдийг хазаж, гэмтээжээ

2024-07-01,   343

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр уяанаасаа алдуурсан нохой 7, 8 настай хоёр хүүхдийг хазаж гэмтээсэн гэх гомдол Цагдаагийн байгууллагад иржээ. Орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан хамгаалалтгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, эзнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай  хуульд заажээ.
 
      Харин хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 20.15-р зүйлд зааснаар 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эсвэл 240-720 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
 
Хэрэв энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хохирогч нас барсан бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хугацаагаар торгох ял шийтгэнэ гэж заажээ.
 
2023 онд энэ төрлийн 17 гэмт хэрэг, 2024 байдлаар энэ төрлийн гурван хэрэг бүртгэгдэн шалгагдсан гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Уяанаасаа алдуурсан нохой бага насны хоёр хүүхдийг хазаж, гэмтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188