• Өнөөдөр 2025-07-23

“Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэлийг засварлаж шинэчлэх ажил 65 хувьтай үргэлжилж байна

2024-07-01,   214

        Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 18 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 85 хувьтай байна.
 
          “Хүй долоо худаг”-ийн тохижилт, бэлтгэл ажлын талаарх мэдээллийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр танилцуулав. “Хүй долоо худаг”-ийн  нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дууссан байна. Мөн үзэгчдийн 5000 сандлыг угсарч бэлэн болсон гэдгийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр хэллээ. Харин “Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэл гэмтлийг засварлах шинэчлэх, нүхэн эвдрэлийг нөхөх ажил 65 хувьтай бөгөөд энэ долоо хоногт дуусах юм. Наадамчдад үйлчлэх цахилгаан экобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засварлах, хаяг лого байршуулах  ажил 40 гаруй хувьтай байна. Мөн Үндэсний их баяр наадмаар нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул нийт найман байршилд 45.780  авто зогсоолыг төлөвлөжээ.

“Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэлийг засварлаж шинэчлэх ажил 65 хувьтай үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188