• Өнөөдөр 2025-05-26

ОБЕГ: Гол мөрөн гаталж сонгуулиа өгөх иргэдийн аюулгүй байдлыг хангана

2024-06-28,   159

        Гол усны түвшин нэмэгдсэн энэ үед сонгуулиа өгөх гэж буй орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
       Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас өгсөн мэдээллээр орон нутгийн шуурхай штабууд УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан гол мөрөн гаталж саналаа өгөх иргэдэд 421 алба хаагч, 266 техник хэрэгсэлтэй үйлчилж байгаа аж. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийт 13 аймгийн 62 сумын нутагт томоохон гол, мөрний сав газарт 96 сонгуулийн санал авах хэсгийн хороо байршиж байгаа юм. Тиймээс дээрх байршлуудад санал өгөх иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа ажээ.

 


ОБЕГ: Гол мөрөн гаталж сонгуулиа өгөх иргэдийн аюулгүй байдлыг хангана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188