• Өнөөдөр 2025-05-26

Дорноговь аймгийн цагдаагийн газарт дрон нисгэж байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлт иржээ

2024-06-28,   210

     Дорноговь аймгийн Цагдаагийн газарт зургадугаар сарын 27-ны 20:00 цагт МАН-ын дэмжигч иргэн О-гоос “Сайншанд сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын хорооны байрны гадаа машинтай үл таних хүмүүс дрон нисгэн зураг аваад байна, шалгаж өгнө үү” гэх дуудлага, мэдээлэл иржээ. 
 
        Дуудлага, мэдээллийг шалгахад тээврийн хэрэгсэлд байсан иргэдээс УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн медиа багт ажиллаж байгаа хүмүүс байна гэж тайлбарласан. Тухайн үед нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан ирж, өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл болохыг мэдэгдсэн. Иймд шалгалтын ажиллагааг зогсоосон гэж ЦЕГ-аас мэдээлэв. 

Дорноговь аймгийн цагдаагийн газарт дрон нисгэж байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлт иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-28 19:06:44
    Зочин: SEXSEER ZYGAATSI80955877MERGJLN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-28 10:38:30
    S: XUCHINFUULI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188