Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өглөө. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан сонгогчдын нэрийн жагсаалт болон сонгогчдын итгэмжлэгдсэн ажилтнуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын бүртгэлийн байгууллага УИХ-ын сонгуулийн тухайн хуулиар найман чиг үүрэг хэрэгжүүлдэг. Үүний хамгийн гол үйл ажиллагаа бол сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, танилцуулах. Улсын бүртгэлийн байгууллага дээр 2023 оны арваннэгдүгээр сард ажлын хэсэг байгуулагдаж, 112 төлөвлөгөө бүхий ажлыг хийж гүйцэтгэж ирлээ. Үндсэндээ манайх сонгуулийн бэлтгэл, сонгуулийн өдөр, дараах гэсэн гурван хугацааны ажил хийдэг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэсэг байгуулснаар сонгогчдын нэр жагсаал үйлдэх эхний үйл ажиллагаа эхэлдэг. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар сонгуулийн нэрийн жагсаалт вэб хуудаст эхний хувилбараар байсан. Харин дөрөвдүгээр сарын 29-нд иргэдийн шилжилт хөдөлгөөн зогссон. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулаад үзэхэд энэ жилийн хувьд иргэдийн шилжих хөдөлгөөн 3.2 дахин багассан байгаа. Мөн зургадугаар сард бид сонгогч шилжилт хөдөлгөөн хийдгийн дагуу 19 мянга гаруй сонгох шилжилт хийжээ. Энэ хүрээнд 2198 хэсэгт нийтдээ 2.224.233 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс түр хасав тэмдэглэгээтэй 165.368, үндсэн сонгогч нь 2.58.865 байна. Энэ бүр тоо баримтыг гаргахад олон байгууллага хамтран ажилладаг. Дөрөвдүгээр сарын 1-нд эхний жагсаалт гарснаас хойш тавдугаар сарын 1-н гэхэд зургаан байгууллагаас мэдээллийг цуглуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулдаг. Тухайлбал, Улсын дээд шүүхээс эрх зүйн чадамжгүй иргэд, Хил хамгаалах ерөнхий газраас 60 болон түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригдож байгаад баривчлагдсан иргэдийн мэдээлэл, Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, гадаадын иргэн харьяатай газраас мэдээллийг аваад эцэслэн хийдэг. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлтүүд ордог. Энэ жилийн хувьд хэдэн онцлог зүйл хийлээ. Үүнд, нэгдүгээрт, СЕХ-нд бүртгүүлсэн нам, эсвслүүдэд нэрийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлэх заалт орсон. Улсын бүртгэлийн байгууллага нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулах үүрэг хүлээсэн. Нам, эсвсэлд мэдээлэл хүргэсний үндсэн дээрээс энэ жил дөрвөн удаа танилцуулах үйл ажиллагаа хийлээ. Нэрийн жагсаалтад тодорхой хяналтыг энэ жил оруулж ирсэн. Бид зургадугаар сарын 25-нд гурван асуудлыг тодорхой ярьсан.
Бидний эцсийн байдлаар хүлээлгэж өгсөн нэрийн жагсаалтыг нам, эвсэл, төрийн бус байгууллагын оролцоотойгоор битүүмжилсэн. Мөн хэсгийн хороодод хэрэглэж байгаа цаасан болон цахим нэрийн жагсаалт байгаа. Үүнийг сонгуулийн маргааш хооронд нь тулгах асуудлыг тохирсон. Ингэснээр нэрийн жагсаалтад ямар нэгэн хөндлөнгийн өөрчлөлт орох, хүн давхардах, хасагдах, хэдэн зураас тэмдэглэгээтэй иргэд түр хасахаа сэргээгээд саналаа өгдгийг мэдэх боломжтой. Мөн нэрийн жагсаалтын хяналттай холбоотойгоор бодитой хэсэг дээр тухайн намын төлөөллийг байлгаад тэдний сонгосон хүмүүсээр бодит өгөгдөл дээр туршиж үзлээ. Түүнээс гадна өнөөдөр сонгуулийн санал өгөх бүх хэсэг нэгдсэн сүлжээнд холбогдсон байгаа. Гэсэн ч хил ойрхон газруудын төхөөрөмж ажиллахгүй унтраад байх асуудал гарч байна. Бид энэ сонгуульд техник хангамжийн бүх шинэчлэлийг хийсэн" гэв.
| Д.ДЭЛГЭРСАЙХАН: Иргэдийн шилжих хөдөлгөөн 2020 оны сонгуультай харьцуулахад 3.2 дахин багассан |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |