• Өнөөдөр 2025-05-26

“КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2024-06-26,   217
 
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Кастодианы үйл ажиллагааг зах зээлийн нөхцөл байдал, олон улсын жишиг болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлж үнэт цаасны тухайлсан бүртгэл, өмчлөх эрхийг баталгаажуулах харилцааг сайжруулах зорилгоор боловсруулсан “Кастодианы үйл ажиллагааны журам”-ын шинэчилсэн найруулгыг хуралдаанаар танилцууллаа. Энэхүү журмыг шинэчлэн баталснаар үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтлөх, өмчлөх эрхийг баталгаажуулах харилцаа тодорхой болж, кастодианы үүрэг хариуцлага, мэдээллийн ил тод байдал, үнэт цаасны төвлөрсөн хадгаламж болон кастодиан хоорондын уялдаа холбоо сайжирч, харилцагчийн хөрөнгийг өөр кастодианд шилжүүлэх болон үнэт цаасыг тулган баталгаажуулах хугацаа багасах зэрэг эерэг үр дүн гарах юм. Мөн хуралдаанаар нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцаа, нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэж, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо.
Харин даатгалын төлөөлөгчийн болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа болон зээл олгох үйл ажиллагаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн нэг компанид олгохоор тус тус шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд орох өөрчлөлтийг бүртгэхээр болсны зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компани, нэр бүхий дөрвөн иргэнд олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

“КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188