Ер бусын, өвөрмөц хэв маягаараа дэлхийн олон орны хөгжим сонирхогчдын анхаарлыг татсан "The Hu" хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.
Тэднийг Их Бритианийн алдарт The Guardian сэтгүүлд "Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл" хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын "Hit Park"-д хийхээр товлосон байна.
Хамтлаг байгуулагдснаас хойш анх удаа ийнхүү эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж буй тэдний тоглолтыг ойрын 5-6 жилдээ эх орондоо үзэх боломжгүй л болов уу.
Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн ажиллах бол Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар ажиллахаар болжээ. Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг зохион байгуулсаар буй тэд энэ удаад ч мөн "The Hu" хамтлагийн онцлогийг харуулсан тоглолт зохион байгуулна гэдгээ онцолжээ.
Монгол уран бүтээлчдээс анх удаа Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтаж, "Оддын дайн" уран зөгнөлт киноны видео тоглоомд дуу нь сонгогдож, Америкийн "Биллбоард"-ын жагсаалтыг "Гэрэг" цомгоороо тэргүүлсэн зэрэг олон олон амжилтын эзэн болсон тэдний дэлхий таалсан уран бүтээлүүдийг дэргэдээс нь сонсох алтан боломж тун удахгүй ийн тохиох гэж байна.
"The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.
Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.
Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин "The Hu" хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ.
Тэдний тухай домогт дуучин Элтон Жон “Би рок хөгжмийн хөгжлийг нэг шат ахиулсан учраас Хатан хаанаас баатар хэргэм хүртсэн. Харин надаас хойш рокыг дахин нэг шат ахиулсан хамтлаг бол “The HU” шүү. Тийм ч учраас би танай хөгжмийг сонсдог, хүндэлдэг” хэмээж байсан гэдэг. Энэ нь тэднийг дэлхий даяар хэрхэн алдаршиж буйг илтгэх томоохон нотолгоо биз ээ.
| "The Hu" хамтлагийн Монгол дахь анхны тоглолт УЛААНБААТАР ХОТОД болно |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |