• Өнөөдөр 2025-05-25

Зэвэг, хадран загасны 50000 ширхэг жарамгайг Тосонцэнгэл УЦС-ын хиймэл нуурт үржүүлнэ

2024-06-23,   141

Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” НҮТББ-тай хамтран Тосонцэнгэл усан цахилгаан станцын  санхүүжилтээр цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50000 ширхэг жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлэх ажлыг эхлүүлж, эхний ээлжийн 12000 жарамгайг Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавьжээ. Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр гол усныхаа цэвэр ариун байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц бий болгох ач холбогдолтой. 
 
Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлэн 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамрагддаг долоодугаар эрэмбийн томоохон гол. 
 
Голын Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх Дархан уул Савын толгойн хавцлыг хааж 8012 м2 талбай бүхий хиймэл нуур үүсгэн 375 квт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Герман улсын санхүүжилтээр 2005 онд байгуулж, одоог хүртэл эрчим хүч түгээн ажиллаж байна. 
 
"Уг станц байгуулагдсанаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрч байна" гэсэн санал иргэдээс ирэх болжээ. Түүнчлэн станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөл бүрэн хангагдаагүй зэргийг харгалзан зохих арга хэмжээг авч хамтран ажиллаж байна

Зэвэг, хадран загасны 50000 ширхэг жарамгайг Тосонцэнгэл УЦС-ын хиймэл нуурт үржүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-23 11:41:28
    Зочин: ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188