Үер усны гамшгийн дараа зарим халдварын вирус хөрсөнд шингэдэг. Тиймээс хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна. Улмаар гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар хөл, амны өвчлөлийн гаралт нэмэгддэг. Үерийн ус, тогтоол, шалбаагаас олон төрлийн халдвар, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсэх магадлал өндөр байдаг тул түүнээс сэргийлж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар сахихыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сануулж байна. Өнгөрсөн жилийн долоо болон наймдугаар сард үүссэн үерийн улмаас гэдэсний халдварт өвчин өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдэж байжээ. Ялангуяа гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга нэмэгддэг байна. Уг өвчин нь бохир гараар дамждаг. Мөн гар хөл амны өвчин эрс нэмэгддэг гэдгийг албаныхан хэлж байна. Энэ нь хоол хүнс, усаар дамжин халдварладаг аж. Тус өвчнөөр 0-4 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг ажээ.
Иймд дараах зөвлөмжийг хүргэж хүргэе
-Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал болон гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
– Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах
-Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
-Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
-Усны савыг долоо хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
-Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
-Гараа сайтар савандаж угаах
-Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях
-Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх
-Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах
-Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
-Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт) зэрэг ариутгалын бодисоор халдваргүйжүүлэх
-Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
-Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байхыг зөвлөж байна.
| Үерийн дараах халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |