Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 08:00-14:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Үдээс хойш борооны хэмжээ багасаж, оройдоо цаг агаар тогтворжино. Харин маргаашаас агаарын температур +22 хэмээс +25 хэм хүрч дулаарна. Тиймээс өчигдөр орсон уулын цас хайлж, уруйн үер буух эрсдэлтэй байна. Өчигдрийн тухайд Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсон. Тодруулбал, 12 цагийн хугацаанд 31 мм буюу түүнээс их хэмжээний бороо орж, аюулт хэмжээнд хүрсэн. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн үерийн нөхцөл байдалтай ижил хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харин энэ жилийн тухайд голын ай сав, голдирлыг цэвэрлэх, суваг шуудууг хүчитгэх ажил хийгдсэн тул голын түвшин харьцангуй аюул багатай өнгөрлөө” гэлээ.
Мөн ЦУОШГ-ын Усны хэлтсээс гаргасан мэдээгээр Тэрэлж гол өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар үерийн хэмжээг 105 см-ээр, Туул гол хамгийн ихдээ 106 см давсан байдалтай байна. Маргаашаас эхлэн агаарын температур дулаарахаар голуудын түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэд үер, усны аюулаас сэргийлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн энэ жил олон жилийн дунджаас их хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа юм. Энэ нь дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Өмнөх жилүүдэд 24-48 цагийн хугацаанд зөөлөн шиврээ бороо ордог байсан бол өдгөө 2-3 цагийн хооронд 30-40 мм дуу, цахилгаантай аадар орж, газрын хөрс шингээж чадахгүйгээс үүдэн үерийн нөхцөл байдал үүсгэж байна гэдгийг тодотгож байлаа.
| Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |