• Өнөөдөр 2025-05-25

БНХАУ-д угаасан ноос ноолуур, малын өөх тос, уураг экспортолж байна

2024-06-21,   134

БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд 2024 оны зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд Монгол Улсын угаасан ноос, ноолуурын 3 үйлдвэр, малын яс, өөх тос, уураг үйлдвэрлэж буй дөрвөн аж ахуй нэгж, шинээр эрх хүссэн малын яс, үйлдвэрийн бус техникийн тос, уураг үйлдвэрлэж буй зургаан аж ахуйн нэгжид тус тус эрсдэлийн хянан магадлагаа хийжээ. 
 
Эрсдэлийн үнэлгээгээр хоёр улсын хооронд байгуулсан Протоколын хэрэгжилт, мал эмнэлгийн хяналт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн түүхий эдийн ул мөрийг мөшгөх тогтолцоо, үйлдвэрийн үйл ажиллагааны менежмент, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээ, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
 
Монгол Улсаас 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуур, дөрвөн аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолж байна.  
 
Хятад Улс нь гадаад улсаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлохдоо экспортлогч улсын үйлдвэрийн бичиг, баримтыг  хяналтын хуудсаар хянан, цахимаар эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт бодит байдалд эрсдэлийн хянан магадалгаа хийсний үндсэн дээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын цахим сайтад бүртгэж, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авдаг журамтай. Ингэснээр БНХАУ-д уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ нэмэгдэх юм.

БНХАУ-д угаасан ноос ноолуур, малын өөх тос, уураг экспортолж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188