Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор аянга, цахилгаанаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.
-
Аянгын дуу бүдэгхэн сонсогдлоо ч гэсэн өөрийн чинь байгаа газар аянга буух аюултай.
-
Аянга нь өндөрлөгт оршин байгаа зүйл рүү унах нь элбэг байдаг.
-
Өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс 4 метрийн дотогш байх зүйл уруу дамжих тохиолдол байна.
-
Биедээ металлэн эд юм зүйсэн зүйгээгүйгээс үл хамааран аянга бууна. Металл болон модон эдлэл аль нь ч байсан хамаагүй саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх нь аюулгүй.
-
Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг авна уу.
ОЙР ОРЧИМД ТАВАН МЕТРЭЭС ДЭЭШ ЗАЙНД МОД БАЙВАЛ АЯНГА МОДОН ДЭЭР БУУНА
Ойр орчимд таван метрээс дээш зайнд мод байвал аянга модон дээр бууна. Гэхдээ модонд хэт ойртох нь аюултай. Модны эх бие болон мөчрөөс 4 метрээс дээш зайнд хол байх хэрэгтэй, мөн модноос хэт хол байх нь аюултай. Зурагт үзүүлсэн цэнхэр хэсэгт доош суувал харьцангуй аюул багатай байна.
ОЙР ОРЧИМД ТАВАН МЕТРЭЭС ДЭЭШ ЗАЙД ЦАХИЛГААНЫ ШОН БАЙВАЛ АЯНГА ЦАХИЛГААНЫ ШОН ДЭЭР БУУНА
Ойр орчимд таван метрээс дээш зайд цахилгааны шон байвал аянга цахилгааны шон дээр бууна. Модтой адил дөрвөн метрээс дээш зайнд хол байх хэрэгтэй. (Бетонон цутгамал цахилгааны шонгоос 2 метрээс дээш) Цахилгааны утасны доор. Зурагт үзүүлсэн цэнхэр хэсэгт доош суувал харьцангуй аюул багатай.
ГЭРИЙН ДОТОР ЯНДАН БОЛОХ ЗУУХ, ХАНАТАЙ ОЙР БАЙХ НЬ АЮУЛТАЙ
Гэрийн дотор яндан болох зуух, ханатай ойр байх нь аюултай. Гэрийн дотор зай бага учир яндан, хана зэргээс хол байлаа ч 100 хувь аюулгүй бус. Тиймээс гэрээс гарч 4 метр хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид хорогдвол аюулгүй.
АЯНГА НИРГЭХЭД ОЙР ХАВЬД МОД БОЛОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ҮГҮЙ, ТАЛ ГАЗАР МОРЬ УНАХ НЬ АЮУЛТАЙ
Аянга ниргэхэд ойр хавьд мод болон барилга байгууламж үгүй, тал газар морь унах нь аюултай. Аянга нь өндөр зүйлийг онож бууддаг. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо шууд доош бууж, суух хэрэгтэй.
МАШИН ДОТОР ХАРЬЦАНГУЙ АЮУЛГҮЙ
Машин дотор харьцангуй аюулгүй. Машин тэргэн дээр аянга буусан ч гадна хэсгээр дамжин машин дотор орж ирдэггүй. Цонхоо заавал хааж, дээвэр болон цонхноос зайдуу байж аянга дуустал хүлээх хэрэгтэй. Даавуун берзентэн бүрээстэй болон, бүхээгтэй ачааны машины тэвшин дээр байх аюултай.
Аянга, цахилгаанаас өөрийгөө хамгаалах зөвлөмж |
|