• Өнөөдөр 2025-05-25

УОК: Улсын хэмжээнд үер усны аюулаас сэргийлэх штаб 21 аймагт ажиллаж байна

2024-06-21,   134

                         Улсын хэмжээнд холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер, усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулан ажиллаж байна.
 
             Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын тогтоолоор  зургаадугаар сарын 19-ний өдрөөс  эхлэн “Улбар шар түвшин”-д шилжүүлэх шийдвэр гарч, үерийн нөхцөл байдлын үед ажиллах Шуурхай штабыг байгууллаа.
 
         ОБЕГ-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тухай бүрт цахим хурлыг зохион байгуулж, үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлтийг нарийвчлан боловсруулах, гол, мөрөн, нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах, гал түймрийн болон гамшгийн хяналтын улсын байцаагч нарыг томилон ажиллуулж хяналт шалгалтыг сайжруулах, шаардлагатай бараа материал, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэхийг чиглэл болгож, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна гэж мэдээллээ.

УОК: Улсын хэмжээнд үер усны аюулаас сэргийлэх штаб 21 аймагт ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188