• Өнөөдөр 2025-05-25

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

2024-06-19,   134

      Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон. Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь
 
Хан-Уул дүүрэг +22.3%,
Сүхбаатар дүүрэг +18.8%,
Баянзүрх дүүрэг +16.7%,
Баянгол дүүрэг +16.5% өсөлттэй байжээ.
НӨАТ-ын урамшууллын 2024 оны зургаадугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
 
     Иргэн та 2024 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188