• Өнөөдөр 2025-05-25

Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2024-06-19,   150

       Иргэн О шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд төлөөгүй. Ингэж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдсэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлжээ.
 
     Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100.000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
 
      Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэтгэлэг төлөгч О нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 3 сараас дээш хугацаагаар буюу 7 сарын хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
 
      Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн “шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй” гэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч О-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгож шийтгэв.

Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188