• Өнөөдөр 2025-05-25

Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

2024-06-19,   171

Завхан аймгийн Улиастай суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн хор уршгийг арилгах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Үерт 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад байна.
 
Үерийн хор уршгийг арилгах арга хэмжээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 орчим ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна.
 
Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байна

Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188