• Өнөөдөр 2025-05-25

ЗХЖШ: “Англи хэлний олимпиад-2024” зохион байгуулагдана

2024-06-18,   173

         Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадаадын сургууль, дамжаа, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэж байгаа цэргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, гадаад хэл сурах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх зорилгоор 2023 оноос “Англи хэлний олимпиад” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн билээ.
 
          Энэ удаагийн тэмцээнд төрийн цэргийн байгууллага, нэгтгэл, ангийн офицер, ахлагч оролцох бөгөөд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Нэгдүгээр шатанд төрийн цэргийн байгууллага, нэгтгэл, ангиуд дотооддоо сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан цэргийн алба хаагчдын нэрсийг материалын хамт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтэст 6 дугаар сарын 27-ны дотор ирүүлнэ.
 
         Хоёрдугаар шатанд төрийн цэргийн байгууллага, нэгтгэл, ангиасаа шалгарсан 2 хүртэлх цэргийн алба хаагч 07 дугаар сарын 04, 05-ны өдөр Хуурай замын цэргийн командлалын байрлалд унших, бичих, сонсох, ярих гэсэн дөрвөн ур чадвараараа өрсөлдөнө. Англи хэлний олимпиадын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус командлалын Гадаад хэлний сургалтын төвийн дарга, ахлах ахлагч Б.Мөнхнасангийн 94224418, 80714418 дугаарын утсаар тодруулах боломжтой

ЗХЖШ: “Англи хэлний олимпиад-2024” зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188