• Өнөөдөр 2025-05-25

Хяналт шалгалтаар 3385 зөрчил илрүүллээ

2024-06-18,   122

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан.
 
Бусад зөрчлийг арилгуулахаар 362 гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 162 мэдэгдэл, 5 танилцуулга, 12 зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.
 
Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 6 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
 
Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлээгүй, шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ
2024-06-18 09:17:40  
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188