• Өнөөдөр 2025-05-25

Төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан болов

2024-06-17,   146

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.
 
Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан өнөөдөр болж, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
 
Төслийн хүрээнд барилгын газар хөдлөлтийн хүчитгэлийн зураг төсөл боловсруулж, барилгын тэсвэрлэлт, хүчитгэлийн талаар иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг хийх юм.
 
Мөн хуралдаанаар Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газруудад хүлээлгэн өгсөн газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл солилцлоо

Төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188