• Өнөөдөр 2025-05-25

Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшин ихэсжээ

2024-06-14,   132

          Өнөөдрийн байдлаар Орхон голын эхээр, Алтайн нуруунаас эхтэй Буянт, Түргэн, Турган, Хангай нурууны Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.

       Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см давсан байна. Энэ сарын 14, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан. Мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

 


Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшин ихэсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188