Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Ч.Лодойсамбуугийн гаргасан татварын ерөнхий хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж, шийдвэрлэх байв. Гэвч УИХ-ын төлөөлөл болох Сангийн сайд Б.Жавхлан ирээгүй гэдэг шалтгаанаар уг хурлаа ҮХЦ тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
2023 оны 1 дүгээр сард иргэн Ч.Лодойсамбуу, хуульч П.Эрхэмбаяр нар татварын шаталсан нэмэгдэл, хувь хүний орлогын албан татвартай холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэх байсан ч, Сангийн сайд Б.Жавхлан сонгуулиа ҮХЦ-ээс дээгүүрт үзэж, мэтгэлцэхээс зугтлаа. ҮХЦийн дээр хөх тэнгэр байдаг гэх боловч Б.Жавхлан сайдын хувьд бол сонгууль байдаг бололтой. Тэр ямартаа ч энэ хуралдаанд ирсэнгүй.
Иргэн Ч.Лодойсамбуу “Үндсэн хууль гээд жижигхэн ном байдаг. Үүнийг ерөөсөө барихаа, хэрэгжүүлэхээ больчихсон. Татварын тухай хуульд 2022 оны 11 сард өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2023 оны 1 дүгээр сард би гурван заалттай мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд өгсөн.
Нэг нь хүүхдийн мөнгөтэй холбоотой. Боломжийн амьдралтай айлын хүүхдэд уг мөнгийг олгохгүй гэж ялгаварлаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Угсаа гарал, аж байдлаар нь хүүхдийг ялгаварлаж байгаа хэрэг шүү дээ.
Хоёрт, татварын нэмэгдэл. Энэ шаталсан татвар чинь хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгарварлан гадуурхаж байгаа хэрэг юм.
Гуравт, хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан өөрчлөлт чинь хувь хүний халдашгүй дархан эрхтэй байх жам ёсны эрхэнд нь шууд халдаж байна. Ийм 3 үндэслэлээр цэцэд хандсан. Хүүхдийн мөнгөний тухайд бол үнэхээр ялгаварлан гадуурхсан юм байна гэж үзээд, цэц хурал зарласан. Хурал зарлаад явж байх үед УИХ шийдвэрээ өөрчлөөд, хүүхэд бүрт өгдөг болсон.
Дараагийн асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан. Энд ямар асуудал байгаа вэ гэхээр татварын алба, татварын байцаагч нар хүний дансыг шууд үздэг болчихсон. Хуулийн дагуу хүний дансыг нэгжих эрхтэй болсон гэсэн үг. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байна. Хүний халдашгүй байдал, хуулиар хамгаалагдсан, олон улсын гэрээ конвенци, тунхагаар хамгаалагдсан үндсэн хуулиар хамгаалагдсан энэ эрхийг нь зөрчиж байна. Хүнийг буруутай эсэхийг татварын байцаагч биш, шүүх тогтоож байж, арга хэмжээ авдаг болохоос биш, татварын байцаагч “Чи татварын ямар нэг асуудалтай байна. Алив наад дансыг чинь үзье” гэдэг байж болохгүй. Тэр чинь өөрөө мэдсэн, мэдээгүй янз янзын татварын асуудал үүссэн байж болно шүү дээ. Тэрийг нь татварын байцаагч үзээд “Өө ийм байна” гээд нийтэд дэлгэх гэх мэт. Эрх хэмжээний хувьд байраа сольчихсон ийм зүйл байж болохгүй гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц бол энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн байх өндөр магадлалтай юм байна гэж үзээд өнөөдөр хурал зарласан. Гэтэл Б.Жавхлан сайд ирсэнгүй. Б.Жавхлан сайд өмнө нь хүүхдийн мөнгөний асуудлыг ярихад эсэргүүцээд, хэвлэл мэдээллээр тайлбар хийгээд явж байснаа эцсийн мөчид цэц хурал зарлангуут Засгийн газар шийдвэрээ өөрчилчихсөн. Яг одоо энэ хувь хүний орлогын албан татвар, татварын шаталсан нэмэгдэлтэй холбоотой асуудлыг Б.Жавхлан сайд гэлтгүй, эрх барьж байгаа намынхан бүгд мэдэж байгаа. Зүгээр л “Ингээд шийдчихье. Иргэд ойлгохгүй. Хэвлэл мэдээллийнхэн ярихгүй” гээд тэд ийм шийдвэр гаргаж байгаа юм. Яриад ч нэмэргүй болсон учраас л би Үндсэн хуулийн цэцэд жил гаруйн өмнө хандсан. Хурал дахиад хойшиллоо. Жавхлан сайд бид хоёр хоёулаа адилхан сонгуульд өрсөлдөж байгаа. Дарханаас ирээд хуралдаа оролцож болох байсан. Гэтэл зүгээр л сонгууль өнгөртөл аргалж буй мэт санагдлаа.
Хуульч П.Эрхэмбаяр “Өнөөдрийн хуралдаан Үндсэн хуульд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д заасны дагуу хойшилж байна. Энэ хуралд УИХ-ын бие төлөөлөгч биечлэн оролцмоор байна. Хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц талуудын мэтгэлцэх зарчим, бусад хууль, дүрэмд заасан эрх үүргийг нь хангаад, хурлыг хойшлуулж байна. Иргэн Ч.Лодойсамбуу болон иргэн П.Эрхэмбаяр нар 2023 оны 1 дүгээр сард гурван үндэслэл бүхий мэдээлэл гаргасан.
| Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |