Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр үлэг гүрвэлийн олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг нээж Соёлын сайд Ч.Номин:
"Монгол Улс нь ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц”-ыг соёрхон баталж, үзэл санааг нь тууштай хэрэгжүүлдэг улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид энэ удаа Монгол Улсын хилээр хууль бусаар гарч АНУ-д худалдаалагдсан 6 нэр төрлийн үлэг гүрвэлийн 16 чулуужсан олдворыг тээвэрлэн авчрах ажлыг зохион байгуулж, өмнө авчирсан олдворуудтай хамтатган “Welcome home” тусгай үзэсгэлэн гаргаж, Та бүхэнд дэлгэн үзүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү үзэсгэлэнд байгалийн шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой 8 төрлийн үлэг гүрвэлийн 20 гаруй үзмэрийг дэглэн үзүүлж байна.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан монгол орны байгаль цаг уур, амьтны аймгийн хувьсал өөрчлөлтийн талаарх түүхтэй танилцаж шинэ мэдлэг олж авна гэдэгт итгэлтэй байна. Үүний зэрэгцээ, соёлын үнэт зүйлсийн хууль бус эргэлт нь улс орны соёлын үнэт зүйлийн сан хөмрөгт ямар их хор хохирол учруулдаг болохыг ойлгуулж, энэ төрлийн гэмт хэргийг үл тэвчих үзэл санааг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран Монгол Улсын хилээр хууль бусаар гарч, АНУ-д худалдаалагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг буцаан авах 5 удаагийн арга хэмжээг зохион байгуулаад байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд АНУ-ын хууль сахиулах байгууллага, хоёр талын Элчин сайдын яам, Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд, даатгал, тээврийн компани болон хоёр талын сайн санаат хүмүүсийн туслалцаа дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлж байна.
Миний бие үгийнхээ төгсгөлд нийт хүн төрөлхтний тусын тулд соёлын орон зайн үнэ цэнэт байдлыг хүндэтгэн, соёлын өвийн эсрэг аливаа гэмт хэрэг зөрчлийг үл тэвчиж, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд нэгдэхийг уриалж байна" гэлээ.
Энэхүү үзэсгэлэнд монгол нутгаас олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.
Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.
| "WELCOME HOME" ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |